Ministry of the interior of the Czech Republic  

Go

Modern Administration


Quick links: Sitemap Text version Česky Fulltext search


 

Main menu

 

 

MN - Сайн дураар буцахад тусалж зөвлөх

БНЧУ-ын Дотоод хэргийн яамны Орогнол ба шилжин суурьших бодлогын газраас хэрэгжүүлж буй 

Зөвлөлгөө авч туслуулж буцах гэж юу вэ?
БНЧУ-ын Дотоод хэргийн яамны зөвлөлгөө авч туслуулж сайн дураар буцах хөтөлбөр нь Чех улсын нутаг дэвсгэрээс гарч явах хуулийн дагуух үүрэг хүлээсэн боловч тус захирамжийг дагаж мөрдөж биелүүлэхэд нь саад бэрхшээл тулгарч буй гадаадын иргэдэд тусалдаг. Бид таньд зөвлөлгөө авч, туслуулж сайн дураар буцаж явахтай холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд тань туслах болно. Хууль бусаар оршин суух, БНЧУ юмуу ЕХ-ны нутаг дэвсгэрт нэвтрэх эрхэндээ удаан хугацаагаар хориг тавиулах эрсдлийг бүү хийгээрэй. Бид танд онгоцны тийз, хэрэв шаардлагатай бол паспортыг тань орлох замд зорчих шинэ бичиг баримт бүрдүүлж өгөх болно. Хэрэв та БНЧУ-ын нутаг дэвсгэрээс зөвлөлөгөө авч туслуулж  сайн дураар буцах хөтөлбөрийн тусламжтайгаар гарч явахаар шийдвэл БНЧУ-ын цагдаа дагалдахгүйгээр та жирийн жуулчин шиг эх орондоо буцах болно. Та замд бүрэн нэр төртэй явна.

Зөвлөлгөө авч, туслуулж сайн дураар буцах хөтөлбөр хэнд зориулагдсан бэ?
Та БНЧУ-ын нутаг дэвсгэрээс гарч явах хуулийн дагуух үүрэг хүлээсэн, өөрөөр хэлбэл захиргааны журмаар албадан гаргах шийдвэр авсан юмуу албадан гаргах шийтгэл оногдуулсан байгаа юу? Тэгвэл зөвлөлгөө авч, туслуулж сайн дураар буцах хөтөлбөр танд зориулагдсан байна.

Жишээ нь чехийн захиргааны байгууллагын зүгээс оршин суух зөвшөөрөл нь цуцлагдсан юмуу сунгагдаагүй  хөдөлмөр эрхлэх юмуу суралцах зорилгоор БНЧУ-д удаан хугацаагаар эсвэл байнга оршин суудаг гадаадын иргэн  ч өргөдөл гаргаж болно.

Сайн дураар буцахад зөвлөх, туслахад юу ордог вэ?
Дотоод хэргийн яам таньд Чех улсаас эх орон руугаа хүрэх унааг зохицуулж өгнө.  Зайлшгүй шаардлагатай бол таньд дамжин өнгөрөх зөвшөөрөл олгоход туслана. Дотоод хэргийн яамны ажилтнууд Прагийн нисэх онгоцны буудалд бүртгэл хийлгэх, паспортын шалгалт хийгдэхэд туслах болно.

Энэ хөтөлбөрийн тусламжтайгаар сайн дураар явах нь яагаад ашигтай вэ?
Хурдан - Хэрэв та хүчинтэй гадаад паспорттай гадаадын иргэн бол оршин суух бүх асуудал дууссаны дараа эсвэл захиргааны журмаар албадан гаргах шийдвэр гарсны дараа буцах ажиллагааг даруй хэрэгжүүлэх боломжтой. Дотоод хэргийн яам эх нутагт нь хамгийн хурдан хүргэхийг үргэлж хичээдэг.

Санхүүгийн тусламж - Эх нутагтаа хүрэх тийз, эсвэл  тасалбарыг Дотоод хэргийн яам худалдаж авч өгөх бөгөөд энэ нь танд замын зардлын хангалттай мөнгө байхгүй байсан ч та явах боломжтой байна гэсэн үг юм. Мэдээж тийз юмуу тасалбарын үнэд багтсан ачаа тээш авч явах боломжтой. Онцгой зарим тохиолдолд буцахтай холбоотой бусад зардлуудад тусалж бас болно.

Нэр төртэй буцах - Таныг БНЧУ-ын цагдаа юмуу Чех улс-ын төрийн байгууллагын өөр ажилтан дагалдахгүй, харин та жирийн жуулчин шиг эх нутагтаа  явж хүрнэ.

Гадаадын иргэн оршин суухад тогтоосон хоригийн хугацааг богиносгох боломж - Та эх нутагтаа буцаж очсоныхоо дараа энэ тухай өргөдөл гаргана. Өргөдөл гаргах нөхцөл нь эх нутагтаа буцаж очсоныхоо дараа та замын зардлын хагасыг төлсөн байх ба Чех улсын өмнө хүлээсэн өөр өр төлбөргүй байх явдал байна.

Дахин нэгдэж ороход туслах - үндэслэлтэй онцгой   тохиолдолд БНЧУ-ын Дотоод хэргийн яам юмуу Олон улсын шилжин суурьших байгууллагын хөтөлбөрөөр дамжуулж эх нутагт нь буцаж очсоны дараа дахин нийгэмшиж нэгдэхэд нь тусламж үзүүлж болно.


Холбоо барих мэдээлэл
Хөтөлбөрт хамрагдах боломжуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах эсвэл сайн дураар буцах хүсэлт гаргахыг хүсвэл Дотоод хэргийн яамтай цахим шуудангаар navraty@mvcr.cz , утас: +420 704 844 574 -аар (Даваагаас Баасан гарагуудад өглөөний 9 цагаас 15:00 цаг хүртэл) эсвэл өөрийн биеэр Прага, Плзень юмуу Брно дахь тусгай ажлын байранд дараахи хаягаар ирж холбогдоно уу:

  • Praha  (Прага)
    Nad Štolou 936/3 (Над Штолоу)
    170 34  Praha 7 (Прага 7)
    Tel./Утас: 974 832 384
  • Plzeň (Плзень)
    Jagellonská 1017/9 (Ягэлонска)
    301 00  Plzeň 3 - Jižní Předměstí (Плзень 3 -Ийжний Пржэдмэстий)
    Tel./Утас: 974 320 818
  • Brno   (Брно)
    Tuřanka 115b  (Туржанка)
    627 00  Brno – Slatina  (Брно -Слатина)
    Tel./Утас: 974 629 399


AMIF.png
Projekt „Posílení návratových kapacit MVČR“ (reg.č. AMIF/26/02) je financován v rámci národního programu Azylového, migračního a integračního fondu a rozpočtu Ministerstva vnitra České republiky.

Print  E-mail