Migration  

Go

Státní služba  


Rychlé linky: Sitemap Text version Fulltext search


 

Main menu

 

 

Sajn duraaraa bucach

Орогнох ба шилжин суурьших бодлогын хэлтсээс хэрэгжүүлж буй сайн дураар буцах

Сайн дураар буцах хөтөлбөрийн хүрээний үндсэн нөхцлүүд

Сайн дураар буцах хөтөлбөрт хэн оролцож болох вэ?

Ялангуяа захиргааны журмаар албадан гаргах тухай шийдвэр эсвэл нутаг дэвсгэрээс ба ЕХ-ны гишүүн орнуудын нутаг дэвсгэрээс гарч явах тухай шийдвэрээр үүрэг хүлээлгэсэн гадаадын иргэд, гарч явахад нь хугацаа зааж өгсөн тохиолдолд, болон захиргааны журмаар албадан гаргах зорилгоор саатуулагдсан байгаа гадаадын иргэд сайн дураараа буцах өргөдөл гаргаж болно.

Мөн жишээ нь ажиллах юмуу суралцах зорилгоор Чех улсад удаан хугацаагаар буюу байнга оршин сууж байгаа гадаадын иргэний ингэж оршин сууж байгаа нь цуцлагдсан эсвэл Чехийн төрийн байгууллагын зүгээс сунгагдаагүй бол бас өргөдөл гаргаж болно. Түүнчлэн түр оршин сууж байгаа нь цуцлагдсан ЕХ-ны иргэд юмуу түр оршин суугаа нь цуцлагдсан ЕХ-ны иргэдийн гэр бүлийн гишүүд. Гэхдээ нөхцөл нь ийм гадаадын иргэн нь  нутаг дэвсгэрээс гарах тушаалын үндсэн дээр Чех улсын нутаг дэвсгэрт байгаа, хорих ангид ял эдэлж байгаа эсвэл албадан гаргах ялаар  шийтгэгдсэн байх явдал юм.

Нутаг буцахыг хэрэгжүүлэхийн тулд гадаадын иргэн нь гадаадад зорчих хүчинтэй бичиг баримттай байх ёстой. Хэрэв тухайн хүнд гадаадад зорчих баримт бичиг байхгүй бол Дотоод хэргийн яам шинэ баримт бичиг бүрдүүлэхэд нь туслалцаа үзүүлж болно (laissez-passer).
 

Сайн дураар буцахад үзүүлэх үйлчилгээ, тусламж

Дотоод хэргийн яам гадаадын иргэнд Чех улсаас эх нутагтаа хүрэх унаагаар хангана. Шаардлагатай тохиолдолд дамжин өнгөрөх зөвшөөрөл авахад нь бас туслалцаа үзүүлнэ. Гадаадын иргэнд Прага хотод нисэх онгоцны буудал дээр бүртгэл хийлгэх ба паспорт шалгуулахад нь Дотоод хэргийн яамны ажилтнууд туслана.
 

Сайн дураар буцахаас үүдэн гарах давуу талууд

  1. Хурдан - Хэрэв гадаадын иргэнд замд зорчих хүчинтэй бичиг баримт нь байгаа бол буцаж явах ажлыг оршин суух бүх асуудлыг дуусгасны дараа юмуу захиргааны журмаар албадан гаргах шийдвэр гарсны дараа шууд хэрэгжүүлэх боломжтой бөгөөд Дотоод хэргийн яам эх нутагт нь хамгийн хурдан хүрэх унаа олохыг үргэлж эрмэлздэг.

  2. Санхүүгийн туслалцаа - Тийз магад тасалбарыг гадаад иргэний эх нутагт нь Дотоод хэргийн яам худалдаж авах бөгөөд энэ нь гадаадын иргэн нь өөрөө худалдан авах хангалттай хөрөнгө мөнгөгүй байсан ч гэсэн явж болно гэсэн үг юм. Ачаа тээш авч явах боломж бол мэдээж, түүний тээврийн зардал тийз юмуу тасалбарын үнэнд багтсан байна. Мөн онцгой өвөрмөц тохиолдолд, буцахтай холбоотой бусад зардлыг бас олгож болно.

  3. Нэр хүндтэй буцах - Гадаадын иргэнийг эх нутагт нь БНЧУлсын Цагдаагийн газар юмуу Чех улсын төрийн байгууллагуудын ямар нэгэн ажилтан хүргэж өгөхгүй, харин жирийн жуулчин хэлбэрээр зорчиж харина.

  4. Гадаадын иргэнд тавьсан оршин суухыг нь хориглосон хугацааг богиносгох боломж - гадаадын иргэн нутагтаа буцаж очсоны дараа өргөдөл гаргана. Өргөдөл гаргах нөхцөл нь эх нутагтаа буцаж очсоны дараа замын зардлын үнийн хагасыг төлөх бөгөөд улмаар та Чех улсад өөр хаана ч өр төлөх үүрэг хүлээгээгүй байх явдал байна.

  5. Харьсны дараа дахин нийгэмшихэд тусламж үзүүлэх - үндэслэлтэй тохиолдолд Чех улсын Дотоод хэргийн яам эсвэл Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрөөр дамжуулж эх нутагтаа нийгэмд эргэж элсэж ороход нь туслах боломжтой.
     

Гадаадын иргэн нь тусламж хүсэх өргөдөл гаргасны дараа явах бэлтгэлийг нь хийж буй БНЧУлсын Дотоод хэргийн яамны ажилтнуудтай хамтран ажиллах үүрэгтэй. Явахад нь нөлөөлж болох гарсан аливаа өөрчлөлтийг (эрүүл мэнд, гэр бүл, ажлын нөхцөл гэх мэт) тэдэнд мэдээлэх шаардлагатай.
 

 Холбоо барих мэдээлэл

Сайн дураар буцах хөтөлбөрт хамрагдах боломж юмуу сайн дураар буцах өргөдлийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг Дотоод хэргийн яамтай navraty@mvcr.cz Е-мэйлээр Утас: +420 704 844 574  (даваагаас баасан гараг хүртэл,  9:00 - 15:00 цагуудад) холбоо барих эсвэл Прага, Плзень, Брно дахь мэргэшсэн ажлын байранд дараахь хаягаар биечлэн ирж авах боломжтой:

  • Praha (Прага)
    Nad Štolou (Над Штолоу) 936/3
    170 34  Praha 7 (Прага 7)
    Утас: 974 832 384

  • Plzeň (Плзень)
    Jagellonská (Яголлонска) 1017/9
    301 00  Plzeň 3 - Jižní Předměstí (Плзень 3 -Йижний Пржедместиэ)
    Утас: 974 320 818

  • Brno (Брно)
    Tuřanka (Туржанка) 115b
    627 00  Brno - Slatina (Брно - Слатина)
    Утас: 974 629 399

  

Print  by e-mail